Гадаад мэдээ

Нийт 6427 мэдээ байна
post thumbnail

Ким Ё Жон НҮБ-ын АЗ-ийн хуралдааныг шүүмжилжээ

БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Уны эмэгтэй дүү Ким Ё Жон Пёньяны сүүлд явуулсан тив алгасагч баллистик пуужингийн туршилтыг шүүмжилсэн НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн /АЗ/ гишүүдийг буруушаасан мэдэгдэл хийжээ. Ким Ё Жон АЗ-ийн гишүүдийг яаралтай хуралдсанаас нэг хоногийн дараа мягмар гарагт мэдэгдэл гаргасан байна. АНУ тэргүүтэй бусад гишүүн орнуу...

post thumbnail

Иран уранаа 60 хувь хүртэл баяжуулж эхэлжээ

Иран улс "Фордоу" цөмийн байгууламждаа “IR-6” центрифугийн каскад ашиглан ураныг 60 хувь хүртэл баяжуулж эхэлжээ. Энэ тухай Ираны Атомын эрчим хүчний байгууллага мэдэгдсэнийг төрийн мэдлийн “ISNA” агентлаг уламжилсан байна.  Тус агентлагийн мэдээлснээр, ураны агуулгыг 60 хувьд хүргэн баяжуулах шийдвэрийг АНУ б...

post thumbnail

Индонезид эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна

Даваа гарагт хүчтэй газар хөдлөлт болсон Индонезийн Ява арал дээр аврах албаныхан эрэн хайх ажиллагааг үргэлжлүүлж байна. Чианжур хотын Байгалийн гамшгийн уршгийг арилгах хорооны мэдээлснээр, газар хөдөлсний улмаас амиа алдсан хүний тоо 268-д хүрч нэмэгдэж, олон зуун хүн гэмтэж бэртжээ. Одоогоор 150 гаруй хүн сураггүй хэвээр байна. АНУ-ын Геологийн...

post thumbnail

ОХУ-ын газрын тосонд үнийн дээд хязгаар тогтоож байгааг мэдэгджээ

АНУ-ын Сангийн яам энэ оны 12 дугаар сарын 5-наас эхлэн ОХУ-ын газрын тосонд үнийн дээд хязгаар тогтоож байгаагаа мэдэгджээ. Тус яамны мэдээлснээр, ОХУ-ын газрын тосны үнийн таазыг АНУ болон түүний холбоотнууд боловсруулах шаардлагатай байгаа хэд хэдэн "техникийн журам" гарсны дараа тогтоох бөгөөд тээврийн болон даатгалын зардлыг оруулахг...

post thumbnail

АНУ-ын муж улсуудын захирагчийн албыг хамгийн олон эмэгтэй хашина

АНУ-ын муж улсуудын захирагчийн албыг ирэх онд түүхэндээ хамгийн олон эмэгтэй хашихаар болжээ. Тус улсад 50 муж улсын 36-гийн захирагчийг сонгох санал хураалт 11 дүгээр сарын 8-ны өдөр болсон юм. Одоогоор 12 эмэгтэй нэр дэвшигч, түүний дунд Ардчилсан намаас нэр дэвшсэн найм, Бүгд найрамдах намаас нэр дэвшсэн дөрвөн хүн ялалт байгуулах нь тодорхой б...

post thumbnail

Японы Ерөнхий сайд Засгийн газартаа халаа сэлгээ хийж магадгүй

Японы Ерөнхий сайд Кишида Фүмио Засгийн газартаа болон эрх баригч Либерал ардчилсан намын /ЛАН/ удирдлагад халаа сэлгээ хийж магадгүй тухай “Mainichi” сонин мэдээлжээ. К.Фүмиогийн танхимын сайд нар “Эв нэгдлийн сүм” гэх шашны байгууллагатай холбоотой байсныхаа улмаас огцорсонтой холбоотой хэд хэдэн дуулиан гараад буй үе...

post thumbnail

Их хэмжээний цас орсны улмаас Нью-Йорк муж Улсад онцгой байдал зарлажээ

Их хэмжээний цас орж, цасан шуурга шуурч байгаагийн улмаас АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Нью-Йорк муж улсад онцгой байдал зарлалаа гэж Цагаан ордны хэвлэлийн алба мэдээлсэн байна. Ж.Байден мөн байгалийн гамшгийн уршгийг арилгахад Холбооны улсын тусламжийг үзүүлэхийг үүрэг болгожээ.  АНУ-ын Нью-Йорк муж улсад өнгөрсөн долоо хоногийн баасан гарга...

post thumbnail

БНАСАУ-ын асуудлаарх тогтоолын төслийг АЗ-д өргөн барихаар төлөвлөж байна

БНХАУ болон ОХУ Умард Солонгосын нөхцөл байдлын талаар бэлтгэсэн тогтоолын төслөө НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлд /АЗ/ өргөн барихаар төлөвлөж байна. Энэ талаар БНХАУ-аас НҮБ-ын дэргэд суугаа байнгын төлөөлөгч Жан Жюнь даваа гарагт болсон АЗ-ийн хурлын үеэр мэдэгджээ. Түүний хэлснээр, уг тогтоолын төсөл нь хүмүүнлэгийн байдлыг сайжруулахын сацуу яриа хэлцэ...

post thumbnail

ОУАЭА Украины запорожье цөмийн цахилгаан станц руу гал нээснийг зэмлэн буруутгаж байна

Өнгөрсөн бямба, ням гарагуудад Украины запорожье цөмийн цахилгаан станцын ойр орчимд хэд хэдэн удаа хүчтэй дэлбэрэлт болсон нь цацраг идэвхт тархах аюул үүсгэж болзошгүйг Олон улсын атомын энергийн агентлагаас анхааруулсан байна. Тус агентлагийн шинжээчид станцын байгууламж, систем, тоног төхөөрөмжийн зарим хэсэгт эвдрэл үүссэн болохыг но...

post thumbnail

БНТУ Сири, Ирак дахь Курдын зэвсэгт бүлэглэлүүдийн баазуудыг агаараас бөмбөгджээ

Турк улсын Истанбул хотод халдлага үйлдсэний хариуд хөрш Сири, Ирак дахь Курдын зэвсэгт бүлэглэлүүдийн баазуудад агаараас цохилт өгч байна. Туркийн эрх баригчид 7 хоногийн өмнө Истанбулд болсон халдлагатай холбогдуулан 60 гаруй хүнийг баривчлан саатуулсан байна. Анкара уг халдлагыг Курдын хөдөлмөрчний нам үйлдсэн гэж буруутгаж б...